Чихрийн шижин бол манайхны хамгийн сайн мэддэг юм шиг хэрнээ хамгийн бага мэддэг өвчин гэж хэлэхэд хилсдэхгүй.
Чихрийн шижин (чихэртэй шээх – diabetes mellitus) нойр булчирхайн ба нойр булчирхайн бус шалтгаант инсулины дутагдлаас үүсдэг өвчин юм. Бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас хамгийн түрүүнд нүүрс усны солилцоо хямарч, цусанд глюкозын агууламж ихсэх, шээсээр глюклз их хэмжээгээр ялгарах, их шээх, цусанд кетоны агууламж ихсэх, судасны эмгэг үүсэх байдлаар илэрдэг эмгэг юм.
(Эмгэг физиологи III, Улаанбаатар хот, 2016 он, П.Пунсалдулам)
Шалтгаан
1-р хэлбэрийн чихрийн шижин – Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай холбоотойгоор үүснэ. Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог. Ихэвчлэн бага насны хүүхэд)
2-р хэлбэрийн чихрийн шижин – Инсулины харьцангуй дутагдал (инсулиний ялгаралт хэвийн байдаг ч биеийн эсүүд инсулинийг мэдрэхээ байдаг. 2-р төрлийн чихрийн шижин нь голдуу 35 буюу түүнээс дээш насныханд илэрдэг). Шинж тэмдгийн чихрийн шижин – Үндсэн өвчин бус өөр өвчний суурин дээр үүсч буй эмгэг юм. Тухайлбал:
– Нойр булчирхайн удамшлын эмгэг
– Эмийн болон химийн бодисын нөлөөлөл
– Халдвар
– Дархлал тогтолцооны урьдал өөрчлөлт
– Таргалалт
– Нойр булчирхайн өвчин, хорт хавдар, нойр булчирхайн үрэвсэл
– Хэвлий, тархины гэмтлүүд зэрэг
Жирэмсний чихрийн шижин – Жирэмсний явцад эмэгтэй хүний цусанд сахар ихэсдэг. Нэгэнт ихэссэн сахарын хэмжээ буурахгүй тохиолдолд чихрийн шижингээр өвдөх магадлал ихэснэ.
Чихрийн шижин өвчний үед хийгдэх озон эмчилгээ
Озон эмчилгээ нь чихрийн шижинд сайн хэд, хэдэн үр нөлөө үзүүлдэг. Үүнд: Озон нь глюкозын эсийн ханаар нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ. Энэ нь чихрийн шижингээс шалтгаалж саатсан хүчилтөрөгчтэй орчинд амьдрах чадвар бүхий глюкозыг (пентоза фосфатын замд) идэвхижүүлж өгөх бөгөөд эдэд очих глюкозын хэмжээ нэмэгдсэнээр цусан дахь сахарын хэмжээг буулгана. Мөн глюкозын метаболизмыг идэвхжүүлэн эритроцит эсийн 2,3 дифоссфоглицератын хэмжээг нэмэгдүүлснээр эд дэх хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулна.. Тиймээс озон эмчилгээ нь эдийн хүчилтөрөгчийн дутагдлыг сайжруулах замаар эмчилнэ.
Судалгаанаас үзэхэд (олон улсын): Чихрийн шижингийн 1 ба 2-р хэв шинжтэй 70 өвчтөнд курс эмчилгээ хийхэд 26%-д нь цусан дахь сахар багассан байна.
Wellness med эмнэлэг дээр хийсэн судалгаанаас үзэхэд:
1. Судалгаанд хамрагдагсдын 53% буюу дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Түүнчлэн нийт эмчлүүлэгчдийн талаас илүү хувь (53%)нь 51-60 нас, 23% нь 61-70 насныхан байгаа нь чихрийн шижин өвчнөөр 50-иас дээш насныхан илүү өвчилж байгааг харуулж байна. Өвчилсөн хугацааг авч үзвэл 10-аас дээш жил 40%, 1-5 жил 33,30%, 6-9 жил 26,60% тус тус эзэлж байна.
2. Эмчлүүлэгчдийн эмчилгээ эхлэхийн өмнөх үеийн эмнэл зүйн шинж тэмдэг буюу ам цангах, ядрах, нойргүйдэх шинж тэмдгүүд эмчилгээний төгсгөлд 100% арилсан ба хараа муудах шинж тэмдэг 66,6%-иар арилж, их шээх 50%, арьс хуурайшиж загатнах шинж тэмдэг 33,30%-иар буурсан байна.
3. Нийт эмчлүүлэгчдийн эмчилгээ эхлэх үед өлөн үеийн сахарын хэмжээ дунджаар 14,4% байсан бол эмчилгээний төгсгөлд өлөн үеийн цусан дахь сахарын хэмжээ дунджаар 10,2% болсон ба эмчилгээний үр дүнд нийт судалгаанд хамрагдагсдын сахарын хэмжээ 29,1%-иар буурсан нь тогтоогдлоо.Тиймээс цаашид энэ эмчилгээг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэж үзэж байна.
4. Сахар хэвийн хэмжээнээс их 6-9 жил явсан эмчлүүлэгчдийн сахарын хэмжээ 33,7%-иар, 1-5 жилСХХИ явсан эмчлүүлэгчдийн сахарын хэмжээ 33,5%-иар, 10-аас дээш жил болсон эмчлүүлэгчдийн сахар 14,01%-иар тус тус буурсан байна.
5. Озоны курс эмчилгээний дараа нийт өөх тосны хэмжээ (6,4-18,4%), бага нягтралт липопротейн буюу муу өөх тос (7-28,7%), триглицерид (10,5-17,2%)-аар тус тус буурч, өндөр нягтралт липопротейн буюу сайн өөх тосны хэмжээ (3,7-6,8%) хүртэл өссөн үр дүн гарсан нь озон нь судасны ханыг цэвэрлэх, чихрийн шижингээс шалтгаалах дараах хүндрэлүүдээс сэргийлэх ач холбогдолтой байна.
Энэ талаар та манай вэб хуудас дээрээс дэлгэрэнгүй судалгааг үзэж болно. http://moata.mn/4
(Маш олон озон эмчилгээ хийдэг газрууд манай пэйж хуудас болон вэб сайт дээрх зураг, мэдээллийг хуулбарлан өөрийн хуудсандаа байршуулж байна. Ингэж байршуулахдаа оюуны өмчийг хүндлэн хавсрах линкийг байршуулах эсвэл өөрсдийн судалгааг өөрийн хуудсандаа бичээсэй хэмээн хүсэж байна)
Манай хаяг: Хан-Уул дүүрэг, 11 хороо,Их Монгол плаза, 4 давхарт зүүн урд өнцөгт /Маршал тауны урд талд, Ривер гарден руу эргэдэг эргэлт дээр хар цагаан шилэн барилга/
Холбоо барих утас: 77140077, 94060077, 88720077