“Веллнессмед Трейд” ХХК
2021 онд үүсгэн байгуулагдсан. Гадаад импорт худалдан авалтын үйл ажиллагааны хүрээнд ХБНГУ, Испани, БНХАУ зэрэг улсын 10 гаруй бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчтэй хамтран ажиллаж инновац, олон улсын чанар, стандарт, аюулгүй байдлыг хангасан, озонд тэсвэртэй материалаар хийгдсэн 30 гаруй нэр төрлийн озон эмчилгээний генератор /үүсгүүр/, эмчилгээний хэрэгсэл, хэрэглэгдэхүүнийг Монгол улсын зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
Озон эмчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нь заавал озонд тэсвэртэй материалаар хийгдсэн, чанарын шалгуур үзүүлэлт байдаг. Манай ханган нийлүүлж байгаа бүтээгдэхүүн бүхэн уг шалгуурт нийцсэн байдаг.
Sedecal Espanola de Electromedicina y Calidad, SA; SEDECAL
1994 оны 1 сард Испани улсын Мадрид хотод үүсгэн байгуулагдсан. Озон эмчилгээний генератор /үүсгүүр/-ийг олон улсын стандартын /ISO 9001, ISO 13485, ISO 14001, EMAS, CE, UL, CSA/ дагуу үйлдвэрлэдэг. Sedecal компани нь дэлхий дахинаа рентген аппарат, озон эмчилгээний генератор /үүсгүүр/ үйлдвэрлэгч гэдгээрээ алдартай ба инновац, бүтээгдэхүүний чанарын сайжруулалтыг тогтмол хийж гүйцэтгэдэг. Дэлхийн 140 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортлон гаргадаг ба манай компани 2021 оноос тус компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.
Hänsler Medical Group
1950-аад оны сүүлчээр Доктор Йоахим Ханслер эмнэлгийн озоны үүсгүүрийг бүтээж, улмаар орчин үеийн озоны эмчилгээний үндэс суурийг тавьсан. Түүнээс хойш Hänsler Medical нь салбартаа анхдагчийн үүрэг гүйцэтгэж, улмаар шинжлэх ухааны судалгаа, чанарт анхаарлаа хандуулж, анхдагч стандартуудыг боловсруулж, озоны эмчилгээнд ул мөрөө үлдээсээр ирсэн.
Салбартаа манлайлж, судалгаа, хөгжүүлэлтийн хүчин чармайлтаа цаашид эрчимжүүлж, аюулгүй, стандартын өндөр түвшинд чанарын шаардлага хангасан “Германд үйлдвэрлэсэн” шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө тууштай ажилладаг.
Дэлхий дахинаа озон эмчилгээний “мэргэжилтэн” хэмээн нэрлэгддэг “Doctor J. Hänsler GmbH” компани нь 2022 оны 1-р сарын 1-ээс Kastner-Praxisbedarf GmbH компанийг өөртөө нэгтгэн Hänsler Medical групп болсон.
Манай компани 2021 оны 7 сараас тус компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.
Zibo Qray International
Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн “Нэгдүгээрт чанар, эхлээд үйлчлүүлэгч, зээл дээр суурилсан” удирдлагын зарчмуудыг баримталж, үйлчлүүлэгчдийнхээ боломжит хэрэгцээг хангахын тулд чадах бүхнээ хийдэг. Европ стандартын дагуу чанарын шаардлага хангасан озонд тэсвэртэй материалаар, озоны эмчилгээний нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрлэгч компанийн худалдааны хамтрагчаар ажиллаж байна
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11-р хороо Их Монгол плаза 4 давхар
- wellnesmedbrand@moata.mn
- 8872-0077