You are currently viewing Ковидын дараах хам шинж ба озон эмчилгээ

Ковидын дараах хам шинж ба озон эмчилгээ

Коронавирус бол амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчин. Сайн ажиглавал яг л титэм зүүсэн мэт харагддаг учраас коронавирус нэр авчээ.

Өмнөх коронавирусээс цухас дурдахад

Коронавирусыг 1960-аад оны үед илрүүлсэн; Эдгээрээс хамгийн анх олдсон нь тахиа дахь халдварт бронхит вирус, нийтлэг хүйтний өвчтэй хүний ​​хамрын хөндийээс хоёр вирус бөгөөд дараа нь хүний ​​коронавирус 229E ба хүний ​​коронавирус OC43 нэртэй байжээ. Үүнээс хойш энэ гэр бүлийн бусад гишүүд тогтоогдсон, үүнд 2003 онд SARS-CoV (774 хүний амь насыг авчээ. (SARS)-ийн титэм вирус дэлхийн өнцөг булан бүр дэх судлаачдын анхааралд өртсөн боловч халдвар тун удалгүй намжиж 2004 оноос хойш дахин бүртгэгдээгүй байна), 2004 онд HCoV NL63, 2005 онд HKU1, 2012 онд MERS-CoV (2015 онд тэмээний ханиад гэгддэг Ойрх Дорнодын амьсгалын цочмог хам шинж (MERS) 1000 гаруй хүнийг өвчлүүлж, өвчлөгсдийн 40 орчим хувийн амь насыг авчээ), 2019 онд 2019-nCoV; эдгээрийн дийлэнх нь амьсгалын замын ноцтой халдварт өртсөн байна.

Одоо дэгдээд байгаа коронавирус n-CoV нь сарьсан багваахайн коронавирустэй 96%, панголины коронавирустэй 86-92% ижил байгааг тогтоожээ.

Халдвар хэрхэн дамждаг вэ?

Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар

Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Халуурах – 88%

Хуурай ханиалгах – 68%

Ядарч сульдах – 38%

Цэр гарах – 33%

Амьсгал давчдах – 19%

Булчин өвдөх – 15%

Хоолой өвдөх – 14%

Толгой өвдөх – 14%

Бөөлжих-5%

Хамар битүүрэх-5%

Гүйлгэх-4%

Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

Хэн илүү өвчилж байна вэ?

Бүх насны хүн өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.

https://covid19.mohs.mn/

Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсний дараа тухайн хүнд хэд хоногоос хэдэн долоо хоногийн хугацаанд үргэлжлэн илэрч буй шинж тэмдгүүдийг “ковидын дараах хам шинж” буюу Post COVID syndrome гэнэ.

Ковид 19 халдварт өвчин нь амьсгалын замын халдвар ба сонгомолоор уушгийг их хэмжээгээр гэмтээдэг. Энэ нь үндсэн бие махбодын эрхтэн системийг доголдуулан хорт нэгдлүүдийг их хэмжээгээр ялгаруулан дархлааны системийг уналтад оруулж дарангуйлдаг.

https://gogo.mn/r/13k6m

Уушиг, амьсгалын тогтолцоог гэмтээхээс гадна зүрх судас, мэдрэлийн тогтолцоонд ч сөргөөр нөлөөлдөг. Ковидын дараах хам шинжийг ерөнхийд нь бие махбод болон сэтгэлзүйн талаас нь ангилж авч үздэг.

Бие махбодын талаас амьсгалахад бэрхшээлтэй байх, цээжээр хөндүүрлэх, ханиалгах, үнэр амт мэдрэхгүй байх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч булчин өвдөх, хөлрөх гүйлгэх, амархан ядрах, амьсгаадах зэрэг шинж тэмдэг,

Сэтгэл зүйн талаас нойргүйдэх, анхаарал төвлөрөлт муудах, мартамхай болох, сэтгэл гутрал, сэтгэл зовних зэрэг шинжүүд илэрч болно. Гэхдээ энэ нь хүн бүрт илэрдэг шинж тэмдэг биш юм.

Хэрхэн даван туулах вэ?

– Амралт хамгийн чухал. Өөрийгөө ядраах хүнд хэлбэрийн ажлаас аль болох өөрийгөө чөлөөлөөрэй.

– Сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж өөрийн дуртай дууг сонсох, бүжиг, спортоор хичээллэх, сөрөг мэдээллээс өөрийгөө тусгаарлах.

– Өдөр тутамдаа шинэ, шим тэжээлтэй, витаминлаг хоол хүнс хэрэглэх

– Сайн унтаж амрах

Озон эмчилгээ ямар нөлөөтэй вэ?

Озон эмчилгээ нь хүчилтөрөгчийн эмчилгээ учраас бүхий л биеийг хүчилтөрөгчөөр хангаж, антиоксидантыг нэмэгдүүлдэг. Хүчилтөрөгчийн молекул нь цусан дахь ашиггүй нян бактери, вирустэй нэгдэн идэвхигүй болгох замаар устгадаг учраас цусыг шингэлж цусны эргэлтийг сайжруулж өгдөг. Ингэснээр дархлааны эс сэргэж, ямар нэгэн өвдөлт болон үрэвслийг дарж өгдгөөрөө онцлогтой.

Мөн бүх төрлийн хордлогыг маш сайн тайлдаг. Өөрөөр хэлбэл таны ковидын үед уусан антибиотикийн хордлогыг ч мөн тайлж өгдөг гэсэн үг юм.

Зарим хүмүүс маань цус шүүх үйлчилгээг озонтой хослуулж хийвэл үр дүн илүү гэсэн ойлголт авсан байгаа нь манайд хандаж байгаа үйлчлүүлэгчдээс ажигллагддаг. Тэгвэл дахин хэлэхэд озон маань өөрөө ашиггүй нян бактери, вирус, глюкозыг устгаж өгдөг учраас цус шүүх үйлчилгээнээс илүү давуу үйлчилгээтэй давхар цус шүүлгэх огт шаардлагагүй эмчилгээ юм.

Харин манай эмнэлэг ковидын дараах хам шинжийн эмчилгээндээ тухайн хүнд илэрч буй шинж тэмдэг, зовуурь, биеийн байдлаас нь шалтгаалан Миерс коктейль (кальци, магни, витамин С, В-ийн төрлийн витаминуудаас бүрдэх ба дуслаар болон судсаар хийгддэг), МАН эмчилгээтэй хослуулан витамин С, витамин В12, витамин В6, магнизм, глютатион зэрэг олон төрлийн витаминуудаас бүрдсэн дуслыг хийдэг. Ингэж 2 төрлийн дуслыг хийснээр тухайн хүний дархлааг дэмжиж, ядаргааг тайлах өндөр үр дүнтэй байдаг.

Мөн дархлааг дэмжихэд хамгийн чухал нөлөөтэй витаминуудын 1 бол Д витамин байдаг. Д витамин дутагдсанаар вирус, нян бактерийн эсрэг тэмцэх чадваргүй болж дархлааны систем доголдон өвчлөмтгий болж өвдсөн тохиолдолд хүндрэх нь элбэг байдаг. Д витамин дутагдсан үед: Амьсгалын замын өвчнүүд буюу ханиад томуу, сүрьеэ, халдварт бус өвчлөлүүд, хорт хавдар, сэтгэл гутрал, яс үе мөчний өвчнүүд, зүрх судасны өвчлөлүүдээр өвдөх магадлал өндөр байдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Д витамины дутагдлыг тодорхойлсны дараагаар өндөр тунт Д витамин тарьж дутагдлыг нөхөх боломжтой.

Ковид туссаны дараах нөхөн сэргээх эмчилгээг хийлгэснээр биеийн ерөнхий байдал, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа, уушгины эдийн нөхөн төлжилт сайжирч, хордлого тайлагдаж, үнэрлэх, амтлах мэдрэхүй түргэн сэргэж, ядрах, хөлрөх, амьсгаадах шинж тэмдгүүд засарч, амьдралын хэвийн горимд хурдан шилжихэд тустай.

(Маш олон озон эмчилгээ хийдэг газрууд манай пэйж хуудас болон вэб сайт дээрх зураг, мэдээллийг хуулбарлан өөрийн хуудсандаа байршуулж байна. Ингэж байршуулахдаа оюуны өмчийг хүндлэн хавсрах линкийг байршуулах эсвэл өөрсдийн судалгааг өөрийн хуудсандаа бичээсэй хэмээн хүсэж байна)

🏥Манай хаяг: Хан-Уул дүүрэг, 11 хороо,Их Монгол плаза, 4 давхарт зүүн урд өнцөгт /Маршал тауны урд талд, Ривер гарден руу эргэдэг эргэлт дээр хар цагаан шилэн барилга/

📲Холбоо барих утас: 77140077, 94060077, 88720077

#ozon#Ozone#azon#covid#corona#kovid#darhlaa#озон#озонэмчилгээ#ковид#корона#дархлаа#азон#ковидындараа

Leave a Reply