За эхнэр нь жирэмсэн бол нөхрүүдээ наашаа анхаарлаа хандуулаарай. Манайх руу нөхрүүд их залгадаг ш дээ. Эхнэр маань жирэмсэн хордлого өгөөд юм ч идэж чаддаггүй ээ гээд хэхэ.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн ихэнхид эхний 3 сардаа бөөлжих, хий огиулах, дотор муухай оргих шинж илэрдэг. Энийг хэвийн физиологийн нэг хэсэг гэж үздэг. Жирэмсний эрт үеийн хордлогын шалтгаан бүрэн дүүрэн тогтоогдоогүй байгаа боловч жирэмсэн үед эмэгтэй хүний биед гардаг физиологийн олон өөрчлөлтүүдийн хавсарсан нөлөөнөөс болдог гэж таамагладаг. Зарим шалтгаан болох боломжтой зүйлсүүдэд:
• Хүний хорионы гонадотропин даавар (Human chorionic gonadotropin (hCG)): Энэ даавар жирэмсний эрт үед огцом нэмэгддэг. Гэвч энэ даавар хэрхэн дотор муухайрахад хүргэдэг нь тодорхойгүй ч цаг хугацааны хувьд давхацдаг тул шалгаан болдог гэж таамагладаг. Дотор муухайрах шинж хорионы гонадотропины түвшин ихсэхтэй адил хугацаанд илүү тод илэрдэг бөгөөд ихэр жирэмсний үед энэ дааврийн түвшин илүү өндөр байдгийн зэрэгцээ дотор муухайрах шинж илүү тод илэрдэг нь энэ таамаглалыг улам лавшруулж өгдөг.
• Эстроген: Энэ дааварын түвшин жирэмсний эрт үед мөн адил огцом ихэсдэг тул бас сэжиглэдэг.
• Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх: Жирэмсэн болсны дараагаар ихэнх эмэгтэйчүүд аливаа юмны үнэрт хэт мэдрэг болдог бөгөөд энэ нь нэг талаас дотор муухайрах шинж тэмдэг үүсэхэд нөлөөлдөг.
• Ходоод гэдэсний эмгэг: Зарим эмэгтэйчүүдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо жирэмсний эрт үеийн өөрчлөлтөнд илүү мэдрэмтгий хариу үзүүлдэг. Зарим судлаачид ходоод нь Helicobacter pylori –той эмэгтэйчүүдэд дотор муухайрах бөөлжих шинж тэмдэг илүү удаан хугацаанд хүнд хэлбэрээр илэрдэг гэсэн таамаглал дэвшүүлдэг.
Гэхдээ энэ нь байнга эсвэл хүнд явцтай байвал жирэмсэн эхэд сөргөөр нөлөөлөх талтай. Бөөлжих, хий огиулах, дотор муухай оргих шинж тэмдэг нийт жирэмсэн эхчүүдийн 50-90 хувьд ямар нэгэн байдлаар ялангуяа өглөөгүүр илрэх нь элбэг боловч ядрах, өлсөх, хурц үнэр үнэртэх үед илүү их илэрдэг. Эдгээр шинж тэмдэг 5-6 долоо хоногтойд илэрч эхлэн зовууриуд яваандаа багасдаг, ялангуяа 12 долоо хоногтойгоос хойш илрэх нь бага боловч зарим жирэмсэн эхийн биеийн онцлогоос шалтгаалан 16-20 долоо хоног хүртэл үргэлжлэх ч тохиолдол байдаг.
Эрт үеийн хордлогыг хэрхэн хөнгөвчлөх вэ?
– Бага багаар ид. Хоол болон зуушийг өдрийн турш бага багаар идэж ходоодоо хэзээч битгий хоосон байлгаарай. Зарим эмэгтэйчүүдэд нүүрс ус дотор муухайрахыг багасгах нөлөө үзүүлдэг бол нөгөө хэсэгт нь уураг ихээр агуулсан хүнс дээрх шинж тэмдэгийг багасгадаг.
– Жигнэмэг болон хатаасан талх зэрэг зуушийг орныхоо хажууд байлга. Өглөө сэрснийхээ дараа дээрх зүйлсээс хэсгийг идээд дараа нь босохоосоо өмнө 20-30 минут амрах хэрэгтэй. Мөн эдгээр зууш нь шөнө дунд дотор муухайрснаас болж босох хэрэг гарвал тус болох болно.
– Өглөө босохдоо шууд боссоноос орон дээрээ хэдэн минут суух нь дотор муухайрахыг багасгахад нэмэр болж магадгүй.
– Дотор муухайруулдаг үнэртэй хоол хүнснээс аль болох зайлсхийгээрэй. Жирэмсний хугацааны хоолны хэрэглээндээ аль болон үнэр багатай, дотор муухайрах шалтгаан болохооргүй хүнсийг сонгохыг зөвлөж байна.
– Бүрхээх үйлчилгээтэй зөөлөн хоол тухайлбал бантан, зутан шөл зэрэг нь эрт үеийн хорлогын үед тохиромжтой. Мөн хоолыг хөргөж болон тасалгааны темпратуртай болгож хэрэглэхыг хичээгээрэй. Учир нь хоол халуун байхдаа илүү хурц үнэртэй байдаг.
– Удаан шингэдэг тослог ихтэй хүнснээс татгалзаарай. Мөн шарсан хуурсан, халуун ногоотой болон хүчиллэг хүнс нь хоол боловсоруулах эрхтэнүүдийг цочроох нөлөө үзүүлдэг.
– Хоолны хооронд шингэн зүйл сайн уухыг оролдоорой. Гэвч нэг дор ихээр уух нь таны ходоодыг дүүргэхийн зэрэгцээ өөрөө бөөлжих шалтгаан болдог гэдгийг мартаж болохгүй.
– Хэрэв бөөлжилтийн тоо цөөнгүй байгаа бол сахар, давс, кали зэрэг эрдэс агуулсан ундаа ууж болно.
– Хоол ундтай холбоогүй зарим хүчин зүйлүүд тухайлбал бүгчим халуун орчин, үнэртэй усны хурц үнэр, машин жолоодох, анивчсан болон хурц гэрэл зэрэг нь дотор муухайралтыг өдөөж болзошгүй. Өдөөгч хүчин зүйлсээс зайлсхийх нь эмчилгээний чухал хэсэг болно гэдгийг санаарай.
– Ядрах үед дотор муухайралт нэмэгддэг тул аль болох сайн амарч байхыг хичээх хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ уулзах, кино үзэх зэрэг нь стрессийг бууруулах нөлөө үзүүлж болно.
– Жирэмсний витаминыг хоолны дараа эсвэл унтахын өмнө уугаарай. Төмөр нь дотор муухайруулах, хоол боловсруулах замыг цочроох шалтгаан болдог тул жирэмсний эхний гурван сард төмөр багатай болон төмөр агуулаагүй витамин хэрэглэж болно.
– Цагаан гааны цай болон ургамлын гаралтай цай хэрэглээрэй. Энэ нь ходоодын үйл ажиллагаанд нөлөөлж дотор муухайралтыг багасгах нөлөө үзүүлдэг.
– Хэрэв та дотор муухайралт болон бөөлжилтийг энгийн аргаар зогсоож чадахгүй бол эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгээрэй
Озон эмчилгээ жирэмсэн үед ямар үр нөлөөтэй вэ?
Зулбалт, жирэмсний эрт болон хожуу үеийн хордлого, жирэмсэн үеийн цус багадалт, тонус, жирэмсэн үеийн даралт хэлбэлзэх, жирэмсний чихрийн шижин, ургийн бүтэлт, ургийн өсөлт хөгжил болон жирэмсний таргалалтын үеийн хүндрэлүүдийн үед озон эмчилгээ нь үр дүн сайтай нь клиникийн олон туршилт, судалгаагаар батлагдсан. Энэ нь дархлалын системийг тогтворжуулах болон антиоксидант үйлчилгээг үзүүлдгээр нь тайлбарлагдана. Хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж өгснөөр цусны эргэлт сайжран, даавар ялгаруулах үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Жирэмсний хөнгөн болон дунд зэргийн хордлогоны үед үр дүн сайтай байдаг.
(Маш олон озон эмчилгээ хийдэг газрууд манай пэйж хуудас болон вэб сайт дээрх зураг, мэдээллийг хуулбарлан өөрийн хуудсандаа байршуулж байна. Ингэж байршуулахдаа оюуны өмчийг хүндлэн хавсрах линкийг байршуулах эсвэл өөрсдийн судалгааг өөрийн хуудсандаа бичээсэй хэмээн хүсэж байна)
Манай хаяг: Хан-Уул дүүрэг, 11 хороо,Их Монгол плаза, 4 давхарт зүүн урд өнцөгт /Маршал тауны урд талд, Ривер гарден руу эргэдэг эргэлт дээр хар цагаан шилэн барилга/
Холбоо барих утас: 77140077, 94060077, 88720077