You are currently viewing Дэлхийн озон эмчилгээний холбоо WFOT-н 7 дахь чуулга уулзалт тун удахгүй болох гэж байна.

Дэлхийн озон эмчилгээний холбоо WFOT-н 7 дахь чуулга уулзалт тун удахгүй болох гэж байна.

Монгол улсаа төлөөлж “Монголын озон, эмийн бус эмчилгээний нийгэмлэг” (МОАТА)-н үүсгэн байгуулагч Ц.Мөнхтуяа эмч маань зочин илтгэгчээр уригдаж “Озон эмчилгээ ба Даралт ихсэлт” (dr. Tseveenmyadag MUNKHTUYA — “Ozone therapy effective for hypertensive disease”) сэдвийн хүрээнд Веллнессмед эмнэлгийн хамт олонтой хамтран хийсэн судалгааны ажлаа танилцуулах болсонд таатай байна.

Өмнөх буюу 6-р чуулга уулзалтанд Ц.Мөнхтуяа эмч маань “Озон эмчилгээ ба чихрийн шижин” сэдвээр Веллнессмед эмнэлгийн эмч, сувилагч нартай хамтран хийсэн судалгаа шинжилгээний ажлаа амжилттай танилцуулж байсан билээ.

Монгол улсад озон эмчилгээний стандарт албан ёсоор хэрэгжиж, озон эмчилгээ хийж буй бүхий л эмнэлэг нэг стандартаар эмчилгээгээ хийдэг цаг тун удахгүй ирнэ гэдэгт найдаж байна.

Leave a Reply