Монголын озон, эмийн бус эмчилгээний нийгэмлэг

МОАТА-н Чихрийн шижин өвчний үед хийгдсэн озон эмчилгээний үр дүнгээс





Цуврал №1



Үндэслэл:


Чихрийн шижин нь бие махбодын үйл ажиллагаа бүхэлдээ алдагдаж, бодисын солилцооны бүх хэлбэрүүд хямарснаар, өвчтөн хөдөлмөрийн чадвараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болох, нас барах зэргээр илэрдэг хүнд явцтай, хүндрэл их өгдөг өвчин. Сүүлийн жилүүдэд чихрийн шижин дэлхий нийтийн түвшинд анхаарал татсан асуудлуудын нэг болоод байна. ДЭМБ-ийн мэдээлснээр үйлдвэрлэл хөгжсөн орнуудад чихрийн шижингийн тархалт 5-6% байгаа (ялангуяа, таргалалттай өвчтөнд 15-25% хүртэл) ба чихрийн шижингийн тархалт жил ирэх тутам нэмэгдэх төлөвтэй байна. Монгол улсын эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан 2016 оны судалгаагаар чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчлөлийн 48.9 хувийг эзэлж, 10 000 хүн амд 78.6 байгаа нь өнгөрсөн оноос 14.8 хувиар өссөн байна. Харин дэлхий нийтийн хэмжээнд чихрийн шижинтэй хүмүүсийн тоо 1980 онд 108 сая байсан бол 2014 онд 422 сая болж өсчээ.


Чихрийн шижингийн хэлбэрээс хамаарч эмнэл зүйн шинж тэмдэг тод, бүдэг ялгаатай илрэх хэдий ч цусанд глюкоз ихэссэнтэй холбоотой их шээх /полиури/, их уух /полидипси/, байнга ам цангах, ядарч сульдах, арьс хуурайшиж загатнах, биед үүссэн аливаа шарх удаан эдгэрэх, нүдний хараа муудах гэх мэт ерөнхий шинж тэмдгүүд илрэх ба энэ нь удаан хугацаагаар үргэлжилбэл чихрийн шижин өвчний хурц болон архаг хүндрэлүүдийн шалтгаан болно.

Тухайлбал цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээс хамгийн түрүүнд захын судаснууд болон судсаар баялаг эд эрхтнүүд гэмтдэг ба хөлийн судас гэмтснээр хөлөө тайруулах хүртэл аюул дагуулдаг. Түүнчлэн судас ихтэй бөөр, нүд гэмтэж үрэвсэх нь чихрийн шижинтэй хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог хүндрэлүүд юм. Мөн кетоацедозын комонд орох буюу цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээс нүүрс усны бодисын солилцооны завсрын хортой бүтээгдэхүүнүүд цусанд бий болж үүний улмаас амин чухал эрхтнүүд хордож комонд ордог.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар: Чихрийн шижин нь зүрхний шигдээс болон цус харвах эрсдлийг хоёроос гурав дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Мөн чихрийн шижингийн үеийн ретинопати нь хараагүй болох чухал шалтгаан бөгөөд дэлхий дээрх нийт сохрох өвчний 2.6% нь чихрийн шижингийн хүндрэлтэй холбоотой байдаг байна. Түүний зэрэгцээ чихрийн шижингийн хүндрэл нь бөөрний дутагдлын гол шалтгаануудын нэг юм. 2015 оны судалгаагаар чихрийн шижин 1.6 сая хүний аминд хүрч байсан бөгөөд 2012 онд 2.2 сая хүн чихрийн шижингийн хүндрэлээр нас баржээ.

Чихрийн шижингийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх, цусан дахь сахарын хэмжээг буулгах, тогтворжуулах зорилгоор хүний биед өөр бусад гаж нөлөөгүй эмийн бус аргуудыг сүүлийн үед дэлхий дахинаа судлан шинэ арга технологуудыг олж нээсээр байна. Эдгээр аргуудын нэг нь озон эмчилгээ юм. Озон нь глюкозын эсийн ханаар нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ. Энэ нь чихрийн шижингээс болж саатсан, хүчилтөрөгчтэй орчинд амьдрах чадвар бүхий глюкозыг (пентоза фосфатын замд) идэвхижүүлж өгөх бөгөөд эдэд очих глюкозын хэмжээ нэмэгдсэнээр цусан дахь сахарын хэмжээг буулгана.

Тиймээс энэ өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлж эмнэлзүйн шинж тэмдгийг дарах, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах эмчилгээг цаг алдалгүй хийх шаардлага тулгарч байна. Манай сувилал энэхүү өвчний эсрэг тэмцэж эхэлсэн бөгөөд озон болон сахарын лазер эмчилгээний аппарат, чихний зүү хослуулан хийсэн эмчилгээгээр эмчлүүлэгчдэд хийсэн судалгааны үр дүнг эмчилгээний ерөнхий зарчим дээр тулгуурлан гаргалаа.

Чихрийн шижингийн эмчилгээний ерөнхий зарчим

Шалтгааны эсрэг эмчилгээний ерөнхий зарчим нь чихрийн шижингийн шалтгааныг арилгах, өвчин үүсч хөгжихөд нөлөөлж буй нөхцөлийг арилгаж, устгахад чиглэгдэнэ. Озон нь глюкозын метаболизмыг идэвхижүүлнэ ингэснээр эритроцит эсийн 2,3 дифосфоглицератын хэмжээг нэмэгдүүлснээр эд дэх хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулна. Тиймд озон эмчилгээ нь эдийн хүчилтөрөгчийн дутагдлыг сайжруулах замаар эмчилнэ. Озон нь глюкозыг бууруулах үйлчилгээтэй тул сахар буулгах эмийн тунг тааруулан цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянаж байх шаардлагатай..Шалтгааны эсрэг эмчилгээ өвчний эхний үе шатанд үр дүн сайтай байдаг. Манай сувилалд эмчлүүлж буй өвчтөнүүдэд хийгдсэн эмчилгээний судалгаанаас харахад өвчилсөн эхний жилүүддээ эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдэд илүү өндөр үр дүнтэй байгаа нь тогтоогдсон.

· Чихрийн шижингийн эмгэг жамын гол салааг таслахад эмгэг жамын эмчилгээний гол зорилго оршино. Энэ зорилгын хүрээнд дараах асуудлуудыг шийдвэрлэнэ:

Ø Цусны ийлдсийн глюкозын түвшинг хянаж, тогтвортой байдалд барих

Глюкозын агууламжийг тогтвортой хугацаанд удаан хугацаагаар барихад, бие махбодид үүссэн бүтэц, үйл ажиллагаа, бодисын солилцооны өөрчлөлтүүд багасна. Озон буюу Оз –ийн бүтцэд байдаг Хүчилтөрөгчийн молекул нь маш идэвхитэй нэгдэл учраас цусан дахь холестерол, глюкозтой нэгдэн нэмэгдэх явцыг багасгаж, тэнцвэртэй байлгах чухал үүргийг гүйцэтгэдэг.





Зураг 1. Цусан дахь глюкозын хэмжээ



Ø Хүчил-шүлтийн тэнцвэрт байдлын хазайлт, ус ба ионы солилцооны хямралыг засах





Зураг 2. Хүчил-шүлтийн харьцаа

Шүлтлэг буюу хүчилтөрөгчтэй орчинд өвчин амьдрах боломжгүй байдаг.



Ø Хүчилтөрөгч бие махбодид дутагдах нь бүх өвчлөлийн эх үндэс болдог: Озон давтагдашгүй хэд хэдэн онцлог чанартай тул маш хүчтэй, үр дүнтэй эмчилгээ болдог. Бидний бие махбодь өндөр энерги бүхий мо­лекул гаргахын тулд сахарыг /нүүрс ус/ хүчилтөрөгчөөр шатаадаг. Өөрөөр хэлбэл бидний өдөр тутам хэрэглэдэг сахар, өөх тосыг боловсруулахын тулд хүчилтөрөгчийн маш их атом ашигладаг. Хэрэв хүчилтөрөгчийн энэ дутагдал урт удаан хугацаагаар үргэлжилсээр байвал хүний биеийн эс сахарыг хүчилтөрөгчөөр хангаж чадахаа больж, исгэж эхэлдэг. Яг энэ үйл явц буюу хүчилтөрөгчийн дутагдал нь олон өвчний, тэр дундаа чихрийн шижин, хорт хавдрын ч эх үүсвэр болдог. Тиймээс хүчилтөрөгчийн дутагдлыг арилгаж, биеийг зохих ёсны хүчилтөрөгчөөр хангаж, улмаар өвчний уг шалтгааныг эмчлэхийн тулд озоныг төрөл бүрийн эмчилгээнд ашиглаж байна.

Ø 1925 онд Отто Варбург Хавдрын шалтгаан, эмчилгээний талаар нээлт хийж Нобелийн шагнал хүртсэн. Отто Варбургын тодорхойлсноор: Бүх хавдарт ганц л гол шалтгаан байдаг. Энэ нь хэвийн хүчилтөрөгчтэй орчинд амьсгалж байсан хүний биеийн эд эсүүд хүчилтөрөгчөөр дутмаг анаэроб орчинтой болсноос хавдар үүсэх эх үндэс болж байна гэж үзсэн

Ø Чихрийн шижингийн цочмог хүндрэлүүд буюу комын байдал, кетоацитоз (кетоацитозын комын үед тархины эдийн глюкозын ашиглалт багасна. Тархины эдэд үүссэн гипокси ба хүчилшил (хүчилтөрөгчийн дутагдал) эсийн усгүйжилттэй хавсарсны улмаас өвчтөн ухаан алдана. Энэхүү кома хэдэн цагаас хэдэн өдрийн турш аажим үүснэ)





Зураг 3. Озон үйлчлэх үйл явц



Ø Чихрийн шижингийн архаг хүндрэлийн (ангио-, нейро, энцефало-, нефропати ба бусад) зэргийг багасгах, эсвэл тэдгээрийг үүсэхээс урьдчилан сэргийлэх

Озон эмчилгээ нь эдгээр өвчнүүдээс урьдчилан сэргийлэх эмчлэх үүрэгтэй байдаг бөгөөд хамгийн гол үйлчлэл нь судасны ханыг цэвэрлэж, цусыг шингэлснээр цусны эргэлт сайжирч, зүрх судасны тогтолцооны өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу ангио-, мэдрэлийн тогтолцооны өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу нейро-, энцефало-, бөөр шээс ялгаруулах тогтолцооны өвчин буюу нефропати болон бусад арьс, харшлын тогтолцооны өвчин, дотоод шүүрлийн тогтолцооны өвчнөөс урьдчилан сэргийлдэг учраас чихрийн шижингийн архаг хүндрэл өгөх эрсдлийг бууруулдаг.





Зураг 4. Цусны судасны хананд наалдсан холестеролоос үүдэн судас бөглөрөх



Тус судалгаанд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдийн эмчилгээ эхлэхийн өмнө болон дараа нь нийт өөх тос болон, өндөр нягтралт бага нягтралт липопротейны хэмжээг үзэн харьцуулалт хийхэд озоны өөх хайлуулах, багасгах үйлчилгээний нөлөөгөөр. Курс эмчилгээний дараа:

· Нийт холестрины хэмжээ - (6,4-18,4%)

§ Бага нягтралтай липопротейн - (7-28,7%) буурч

§ Триглицерид - (10,5-17,2%)

§ Өндөр нягтралтай липопротейний хэмжээ (3,7-6,8%) хүртэл өссөн үр дүн гарсан.

· Шинж тэмдгийн эмчилгээ- нийерөнхий зарчим нь өвчтөний зовиурыг арилгаж, биеийн ерөнхий байдлыг сайжруулах, чихрийн шижингийн явцыг гүнзгийрүүлж буй шинж тэмдгийг арилгах эсвэл багасгахад чиглэдэг. Манай сувилалд эмчлүүлэгчдийн эмчилгээ эхлэхийн өмнөх үеийн эмнэл зүйн шинж тэмдэг буюу их шээх, ам цангах, ядарч сульдах,арьс хуурайшиж загатнах, биед үүссэн аливаа шарх удаан эдгэрэх, нүдний хараа муудах, нойргүйдэх зэрэг зовиурыг өвчний түүх нээж тэмдэглэл хөтлөн хянаж, эмчилгээний төгсгөлд зовиур арилсан болон багассан эсэхийг харьцуулан судлахад дараах үр дүн гарлаа.

Хүснэгт 1.Эмчилгээний өмнөх болон дараах үеийн зовиурыг харьцуулсан байдал

Эмчилээний өмнөх зовиур

Хүний тооn=30

Эмчилгээний дараах зовиур

Хэвэндээ (n,%)

Багассан (n,%)

Арилсан (n,%)

1

Их шээх

10

-

5 (50%)

5 (50%)

2

Ам цангах

28

-

-

28 (100%)

3

Ядрах

30

-

-

30 (100%)

4

Арьс хуурайшиж загатнах

6

1 (16,6%)

2 (33,3%)

3 (50%)

5

Хараа муудах

3

-

1 (33,3%)

2 (66,6%)

6

Нойргүйдэх

27

-

-

27 (100%)

Хүснэгт 1-ээс харахад озон, сахарын лазер эмчилгээний аппарат зэргийг хавсруулж эмчилсэн эмчилгээний үр дүнд чихрийн шижингийн үеийн ам цангах, ядрах, нойргүйдэх зэрэг зовиурууд бүрэн арилж, их шээх, арьс хуурайших, хараа муудах зовиурууд багасч байгаа нь харагдаж байна.

Эмчлүүлэгчдийн чихрийн шижингийн үеийн шинж тэмдгүүд арилхаас гадна чихрийн шижингийн хэмжээ ч бас тодорхой хэмжээгээр буурч байгаа нь ажиглагдсан. Энэ нь ихэнхдээ чихрийн шижингийн II хэлбэр буюу инсулин үл хамааралт өвчтөнүүдэд илүү өндөр үр дүнтэй байна. чихрийн шижингийн II хэлбэр бүхий эмчлүүлэгчдийн эмчилгээний үр дүнг харьцуулахад:





Зураг 5.Эмчилгээний өмнөх болон дараах сахарын хэмжээ



Эмчилгээ эхлэхийн өмнө судалгаанд хамрагдагсдын өлөн үеийн цусан дахь сахарын хэмжээг үзэж, эмчилгээний явцад сахарыг мөн адил хянан, 1 курс эмчилгээний төгсгөлд дахин цусан дахь сахарыг үзэж гарсан үр дүнд үнэлгээ хийхэд эмчилгээний өмнөх үеийн сахарын хэмжээ нийт эмчлүүлэгчдэд 9,5-27 хүртэл хэмжээтэй байсан ба эмчилгээний дараа үеийн сахарын хэмжээ 3,7-15 хүртэл болж буурав. Уг үзүүлэлтийн статистик боловсруулалтыг хийхэд эмчилгээний үр дүнд сахарын хэмжээ 29,1%-иар буурсан ба p-утга 0,014<0,05 байна.





Зураг 6. Өвчилсөн жилээс хамаарч эмчилгээний дараахсахарын хэмжээ буурсан байдал (хувиар)



Эмчилгээний өмнөх үеийн сахарын хэмжээ болон дараах үеийн сахарыг өвчилсөн жилтэй нь харьцуулж үзэхэд дунджаар 6-9 жил сахар хэвийн хэмжээнээс их (СХХИ) явсан эмчлүүлэгчдийн сахарын хэмжээ 33,7%-иар, 1-5 жил СХХИ явсан эмчлүүлэгчдийн сахарын хэмжээ 33,5%-иар, 10-аас дээш жил болсон эмчлүүлэгчдийн сахар 14,01%-иар тус тус буурсан байна. Тиймээс өвчилсөн жил бага байх тусам эмчилгээний үр дүн их болох нь ажиглагдаж байна.

Дүгнэлт

1. Судалгаанд хамрагдагсдын 53% буюу дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Түүнчлэн нийт эмчлүүлэгчдийн талаас илүү хувь (53%)нь 51-60 нас, 23% нь 61-70 насныхан байгаа нь чихрийн шижин өвчнөөр 50-иас дээш насныхан илүү өвчилж байгааг харуулж байна. Өвчилсөн хугацааг авч үзвэл 10-аас дээш жил 40%, 1-5 жил 33,30%, 6-9 жил 26,60% тус тус эзэлж байна.

2. Эмчлүүлэгчдийн эмчилгээ эхлэхийн өмнөх үеийн эмнэл зүйн шинж тэмдэг буюу ам цангах, ядрах, нойргүйдэх шинж тэмдгүүд эмчилгээний төгсгөлд 100% арилсан ба хараа муудах шинж тэмдэг 66,6%-иар арилж, их шээх 50%, арьс хуурайшиж загатнах шинж тэмдэг 33,30%-иар буурсан байна.

3. Нийт эмчлүүлэгчдийн эмчилгээ эхлэх үед өлөн үеийн сахарын хэмжээ дунджаар 14,4% байсан бол эмчилгээний төгсгөлд өлөн үеийн цусан дахь сахарын хэмжээ дунджаар 10,2% болсон ба эмчилгээний үр дүнд нийт судалгаанд хамрагдагсдын сахарын хэмжээ 29,1%-иар буурсан нь тогтоогдлоо.Тиймээс цаашид энэ эмчилгээг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэж үзэж байна.

4. Сахар хэвийн хэмжээнээс их 6-9 жил явсан эмчлүүлэгчдийн сахарын хэмжээ 33,7%-иар, 1-5 жилСХХИ явсан эмчлүүлэгчдийн сахарын хэмжээ 33,5%-иар, 10-аас дээш жил болсон эмчлүүлэгчдийн сахар 14,01%-иар тус тус буурсан байна.

5. Озоны курс эмчилгээний дараа нийт өөх тосны хэмжээ (6,4-18,4%), бага нягтралт липопротейн буюу муу өөх тос (7-28,7%), триглицерид (10,5-17,2%)-аар тус тус буурч, өндөр нягтралт липопротейн буюу сайн өөх тосны хэмжээ (3,7-6,8%) хүртэл өссөн үр дүн гарсан нь озон нь судасны ханыг цэвэрлэх, чихрийн шижингээс шалтгаалах дараах хүндрэлүүдээс сэргийлэх ач холбогдолтой байна.

Ном зүй

1. http://www.who.int/mediacentre/factsheets/fs312/en/

2. http://www.chd.mohs.mn/2017/smta/2016%20eruul%20mendin%20uzuulelt.pdf

3. Т.Баясгалан, Б.Оюунтөгс Дотоод шүүрэл судлал. Улаанбаатар 2015. х.39-77

4. http://www.cochrane.org/CD008474/WOUNDS_ozone-therapy-treatment-foot-ulcers-people-diabetes

5. http://www.mmj.eg.net/article.asp?issn=1110-2098;year=2014;volume=27;issue=1;spage=85;epage=92;aulast=Saleh

6. http://diabetes.diabetesjournals.org/search/ozone%252B

7. https://ozonehospital.com/ozone-therapy-diabetes/

8. https://drparviz.wordpress.com/ozone-therapy-2/ozone-therapy-and-type-2-diabetes/

9. https://salvagente.co.za/ozone-therapy/ozone-therapy-and-diabetes/

10. https://www.healthline.com/health/ozone-therapy#conditions

11. http://detoxificationcentre.com/ozone-therapy-in-diabetismellitus-and-its-complications.html

12. http://www.oxygenhealingtherapies.com/Ozone_and_Diabetes.html

13. https://thepowerofozone.com/affordable-rhp-eboo-clinics-for-around-us-160-per-session/

14. http://ozoneprotocols.org/

15. Я.Энхжаргал, Д.Даваалхам, Д.ЦэрэндагваЧихрийн шижин хэв шинж 2-той өвчтөнд өөрийн хяналт тавих чадвар олгох сургалтын үр дүнгийн судалгаа.

Ìîíãîëûí àíàãààõ óõààí, 2013, 1 (163)

16. Н.Бат-Эрдэнэ, Б.Оюунтөгс, С.Сайнбилэг Чихрийн шижин өнгөрсөн, одоо, ирээдүй. Innovation, Vol. 8, No. 3, 07 сар, 2014

17. O. V. Betskii, N. N. Lebedeva Low-intenity Millimiter Waves in Biology and Medicine 2011.

18. Эмгэг физиологи III, Пунцагдашийн ПунсалдAnchorулам, Улаанбаатар