Монголын озон, эмийн бус эмчилгээний нийгэмлэг

Special promotion!





GET 25% OFF ALL OUR PACKAGES, LEAVE YOUR DETAILES below AND W'LL SEND YOU A COUPON.







Озон эмчилгээ гэж юу вэ?





Хүчилтөрөгчийн ач тус



Ямар ч нэмэлт тэжээлийг хэрэглэх хэмжээ чухал байдаг шиг хүчилтөрөгч ч мөн адил хэмжээ нь чухал ч хэр үр дүнтэй хэрэглэж байгаа нь хамгаас чухал байдаг. Жишээ нь та бүхэл өдрийн турш витамин В6-г уусан ч зохимжит хэмжээгээр хэрэглэж чадахгүй л бол илүүдэл болон шууд биеэс гадагшлан эцсийн үр дүн нь витамины дутагдал нь хэвээр байсаар байх болно. Энэ нь хүчилтөрөгчид ч мөн адил байдаг. Гаднаас авч байгаа хүчилтөрөгч нь хэр үр дүнтэй зарцуулагдаж байна гэдгээс их шалтгаална. Учир нь насжилттай холбоотой өвчлөлүүд, бүтцийн өөрчлөлт өгдөг өвчлөлүүд нь хүчилтөрөгчийн зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл хавдар, зүрхний шигдээс, аутоиммуни өвчин, бусад архаг өвчтэй хүмүүст хүчилтөрөгчийн хангамжийн хэмжээ бага байдаг. Хэрвээ хүчилтөрөгчийг үзэхэд хэмжээ нь багассан байвал ямар нэгэн өвчин болсон байх нь гарцаагүй байдаг.





Хүчилтөрөгчийг хангалттай хэмжээгээр авч хэрэглэж байгаа хүн эрүүл урт удаан амьдардаг бас нэгэн шалтгаан бол Хүчилтөрөгч нь маш мэдрэг бөгөөд эмзэг учир бараг бүх л зүйл саад болж байдаг. Жишээ нь тэжээлийн дутагдал, хордлого, эм, архи, тамхи, гормоны дутагдал, стресс, нойр дутуу байх, бэртэл гэмтэл, халдвар, хөдөлгөөний хомсдол, цусны эргэлтийн хямрал зэрэг нь бүгд л хүчилтөрөгчийн хангамжийг бууруулж байдаг. Тиймээс хэн нэгний хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн буюу хангалттай сайн байвал амьдарлын хэв маяг, орчин нөхцөл нь ч мөн адил сайн байдаг.



?Озон гэж юу вэ



Электроноор дутмаг дан молекулт хүчилтөрөгчийн атом. Энэ нь маш тогтворгүй нэгдэл учир байгаль дээр дан молекулт хүчилтөрөгч нь нэг доль ч байж чадахгүй. Хэдий тийм боловч 2 молекулт хүчилтөрөгчийн атом О2 нь маш тогтвортой байж чаддаг. Энэ л хүчилтөрөгч нь агаар мандалд байж бид амьсгалдаг.

Ямар нэгэн электроны хүч, цахилгаан, хэт ягаан туяаны нөлөөгөөр О2 нь хоромхон хугацаанд салж хүчилтөрөгчийн дан молекулт атом болон хувирна. Гэхдээ дээр хэлсэнчлэн дан молекул нь маш тогтворгүй тул хоромын дотор буцаад О2 болон хувирч зарим цөөхөн хэсэг нь 3 молекулт хүчилтөрөгчийн атом болон хувирдаг. Энэхүү 3 молекулт атомыг озон гэх бөгөөд энэ нь бас маш тогтворгүй нэгдэл юм. Тийм л учраас озон нь О2-оос илүү хүчтэй нөлөөлж чаддаг. Энэ нь хүний биед ороод О2-оос 10 дахин илүү митохондрийг идэвхижүүлж бие дэх хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж өгдөг.





Гурван төрлийн озон байдал. Агаар мандал дахь озон, дэлхийн гадарга дахь озон, болон эмчилгээний озон.

Агаар мандал дахь буюу агаарын бохирдол үүсгэж буй озон. Озон нь агаарын бохирдол үүсгэдэг нэг төрлийн хорт бодис гэж бид бүхэн мэднэ. Гэтэл энэ нь яаж гайхамшигт эмчилгээ болж чадах вэ? гэж та бодож байна уу? Мэдээж ихэнхи хүмүүс озон гэхээр агаарын бохирдол гэдэгтэй л холбож ойлгодог. Агаар мандалд байгаа хүчилтөрөгч нь үйлдвэрийн хорт утаа, машины утаа, гэр хорооллын утаа болон бусад хүнд металуудын нөлөөгөөр тэдэнтэй урвалд орж гидрокарбон, нитрат, пероксид, хүхрийн хүчил болон озон болон хувирдаг. Эдгээр холимгыг бид агаарын бохирдол, утаа гэж нэрлэдэг. Агаарын бохирдол үүсгэж буй эдгээр нэгдлүүдийг хэмжихийн тулд эрдэмтэд озоныг индикатороо болгон ашигладаг боловч яг үнэн хэрэгтээ озоноос бусад нэгдлүүд нь л хор хөнөөлтэй юм. Агаарын бохирдолын үед уушгинд аюултай гэж хүн бүр мэднэ үүнийг бид озоноос боллоо гэж ташуу ойлгосоор иржээ.

Дараагийн байгаль дээр байдаг озон нь, озоны давхарга. Энэ нь бидний амьдарч буй дэлхийн амьд биетийг нарны хэт ягаан туяаны хортой хөнөөлөөс шүхэр шиг хамгаалж байдаг нимгэн бүрхүүл юм. Озоны давхаргын молекулууд нь дэлхийн гадаргаас 20-40 км-т давхраат мандалд оршдог. Тус давхарга нь дэлхий дээрх амьд биетүүдэд хор хохирол учруулах чадвар бүхий, нарны хэт ягаан туяаны 93 – 99 хувийг шингээж, дэлхий уруу нэвтрүүлдэггүй. Дэлхий дээрх нийт озоны 91-ээс илүү хувь нь тус давхаргад байдаг.

Хамгийн сүүлийн бидний өнөөдөр голчлон авч үзэх эмчилгээний озон нь тусгай зориулалтын аппаратаар эмнэлгийн зориулалтын 99%-ын цэвэр хүчилтөрөгчөөс гаргаж авдаг тул агаар мандал дахь бусад биед хортой нэгдлүүд байхгүй цэвэр хүчилтөрөгчийн нэгдэл. Тиймээс энэхүү эмчилгээ нь эрүүл мэндийн салбарын түүхэн дэхь хамгийн аюулгүй эмчилгээ юм.



Озон эмчилгээ



Озон нь хүний биев орохдоо Хүчилтөрөгч буюу О2, Хүчилтөрөгчийн молекул буюу О болон задарч хүний бүх бие эрхтэнг хүчилтөрөгчөөр хангаж, давхар нян, бакьери, вирус, глюкоз, холестериныг устгаж өгснөөр тухайн хүний дархлааг сайжруулж, эд эсүүдийг сэргээн тэжээлээр хангаж, коллагенийг нийлэгжүүлэн бие махбодыг эмчилдэг.





Хүний биед озон ормогц эдэд хэт исэлийн процесс явагддаг ба энэ хэт исэлийн процессийг озонжилт гэж үздэг. Энэ озонжсо процесс нь хэдэн өдрөөс долоо хоног хүртэл биед хадгалагдаж байдаг. Тийм учраас озон эмчилгээ нь удаан хугацаанд үр дүнгээ өгч чаддаг.





озон эмчилгээний түүх





Голландын физикч Мартинус Ван Марум





Озон нь анх 1785 онд Голландын физикч Мартинус Ван Марум нээж илрүүлсэн.Ван Марум нь электростатик аппарат ажиллуулах явцад хурц үнэртэй бодис ялгарч байгааг мэдэж энэ нь электроны тусламжтайгаар тасалгааны агаараас озон болон хувирч авч байгааг ойлгосон.



Германы эрдэмтэн Кристиан Фридрих Щёмбейн





1840 онд Германы эрдэмтэн Кристиан Фридрих Щёмбейн лабораторын нөхцөлд озоныг ялган авч анхны бүтээлээ хэвлүүлэн гаргаж байсан бөгөөд озон гэдэг нэрийг грекээр озейн буюу хурц үнэртэй хий гэсэн үгнээс улбаалан өгч байжээ. Ф. Щёнбейн болон түүний хамтрагчид үүнийг нээснээр ямар нэгэн давтагдашгүй чанартай маш хүчирхэг нэгдлийг нээснээ ойлгожээ.



Германы эрдэмтэн Вернер Вон Сиеменс





1857 онд Вернэр Вон Сэймэнс анхны озон гарган авах аппаратыг бүтээсэн бөгөөд Сэймэнс нь электроны шинжлэх ухааны тэргүүлэгчдийн нэг байжээ. Тэрээр анхны электрон шат, рентген аппарат зэргийг нээж байсан бөгөөд Германы электрон инженерийн салбарын эцэг хэмээн нэрлэгддэг нэгэн юм. Үүнээс хойш озоныг эмнэлгийн салбарт хэрэглэж эхэлжээ.